Олон улсын магадлан итгэмжлэлд хамрагдах хүсэлтэй Дээд боловсролын сургалтын байгууллагуудын анхааралд

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлтэй хамтын ажиллагаатай Олон Улсын магадлан итгэмжлэлийн байгууллагуудын мэдээлэлтэй танилцан, магадлан итгэмжлэл хийлгэх хүсэлтэй байвал бидэнд хандана уу. Одоогийн байдлаар 110 сургалтын хөтөлбөр Олон улсад магадлан итгэмжлэгдээд байна.


Боловсролын тухай хуулийн 26.8-д Монгол Улсад үйл ажиллагаа явуулах гадаадын байгууллагыг  Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл (БМИҮЗ) бүртгэж, зөвшөөрөл олгох; БМИҮЗ-ийн дүрмийн 2.1.4-д БМИҮЗ нь Олон Улсын магадлан итгэмжлэлийн байгууллага, мэргэжлийн холбоодоос судлан сонгож, гэрээ байгуулж, үндэсний бүртгэлд бүртгэж, үйл ажиллагаа явуулах эрх олгож баталгаажуулах, хамтарч ажиллах; 2.1.5-д БМИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллага, хөтөлбөр олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар магадлан итгэмжлэл хийлгэхээр хандана гэж тус тус заасан байдаг.

Энэ хүрээнд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл нь Олон Улсын магадлан итгэмжлэлийн байгууллагуудтай туршлага солилцох, шинжээчийн сургалт зохион байгуулах, хамтарсан магадлан итгэмжлэл хийх зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллаж байна.

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлтэй хамтран ажилладаг Олон Улсын Магадлан Итгэмжлэлийн байгууллагууд:

INQAAHE

https://www.inqaahe.org/full-members-list

AACSB

https://www.aacsb.edu/

HEEACT

https://www.heeact.edu.tw/en/

ACQUIN

https://www.acquin.org/en/

ASIIN

https://www.asiin.de/en/home.html

ACBSP

http://www.acbsp.org/

APACC

http://www.apacc4hrd.org/

JUAA

https://www.juaa.or.jp/en/

AKKORK

http://www.akkork.ru/e/about/

ABET

https://www.abet.org/