"ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ" СУРГАЛТ БОЛЛОО

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл болон Герман улсын Инженер, мэдээлэлзүй,
байгалийн ухаан, математикийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлаг / ASIIN e.V./-ийн
хамтарсан “Олон улсын магадлан итгэмжлэлсургалт хэлэлцүүлэг 10 дугаар сарын 25-нд боллоо.
Сургалтад нийт 8 их дээд сургуулийн 30 гаруй багш, албан хаагчид оролцож, илтгэгчээр ASIIN
байгууллагын төлөөлөгч Др. Михайл Мейр өөрийн байгууллагын магадлан итгэмжлэл, холбогдох
шалгуур шаардлагын талаар танилцуулга хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.