Олон улсын хурал, семинарын мэдээлэл

                                 ОЛОН УЛСЫН ХУРАЛ, СЕМИНАРЫН МЭДЭЭЛЭЛ

 

  • Бүтээлч Шинэчлэлт 2013 Ази-Номхон Далайн орнуудын бага хурал 2013 оны 11 дүгээр сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Австралийн Мельбурн хотод болно.

  • АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP)-ийн баруун бүс нутгийн 8 дахь удаагийн чуулга уулзалт 2013 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 1-ний Белгийн Брюссель хотноо болно.

  • АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP) -ийн олон улсын бага хурал 2013 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд Белгийн нийслэл Брюссельд зохион байгуулагдана.

  • АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP) –ийн жилийн бага хурал 2014 оны 06 дүгээр сарын 26-наас 30-ны АНУ-ын Чикаго хотод зохион байгуулагдана.

  • Ази Номхон Далайн Орнуудын Чанарын Сүлжээний бага хурал 2014 оны 3 дугаар сарын 7-ноос 8-ны өдрүүдэд Вьетнамын Ханой хотноо болно. Бага хуралтай холбогдолтой цаашдын мэдээллийг www.apqn.org хуудаснаас харах боломжтой.

  • Дээд Боловсролын Чанарын Баталгаажуулалтын Агентлагуудын Олон Улсын Сүлжээний форум ирэх 2014 онд Эстонийн Дээд Боловсролын Чанарын Газрын дэмжлэгтэйгээр Эстони улсад зохион байгуулагдана.

  • 2015 онд зохион байгуулагдах 2 жил тутамд зохион байгуулагддаг Дээд Боловсролын Чанарын Баталгаажуулалтын Агентлагуудын Олон Улсын Сүлжээний бага хурлыг Бизнесийн Сургууль хөтөлбөрүүдийн Магадлан Итгэмжлэх Зөвлөл (ACBSP) АНУ-д зохион байгуулна.

  • АНУ-ын бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP)- ийн олон улсын бага хурал 2014 оны 11 дүгээр сарын 27-ноос 30-ны өдрүүдэд Грек улсын Афин хотноо зохион байгуулагдана.

  • АНУ-ын бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP)-ийн бага хурал 2015 оны 11 дүгээр сарын 25-наас 29-ний өдрүүдэд Испани улсын Барселон хотод зохион байгуулагдана.