Оросын Холбооны Улсын Магадлан Итгэмжлэх АККОРК байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулна.

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл нь Оросын Холбооны Улсын Магадлан Итгэмжлэх АККОРК байгууллагатай хамтын ажиллагааны гэрээг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулах гэж байна. Энэхүү үйл явдал нь манай байгууллагын хувьд Оросын Холбооны Улстай хийж буй хамтын ажиллагааны анхны гэрээ юм. Тус гэрээг байгуулснаар хоёр байгууллага харилцан туршлага солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж нээгдэж байна.