Парис дахь Монгол Улсын Элчин Сайдын яаманд зочиллоо.

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал О.Янжмаа Парис дахь Монгол Улсын элчин сайдын яаманд зочилж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү, элчин зөвлөх С.Уянга нартай уулзаж санал солилцлоо. Уг уулзалтын хүрээнд Франц, Монгол улсын дээд боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, Франц улсад дээд боловсрол эзэмшсэн иргэдийн дата бааз бүрдүүлэх асуудлуудаар санал солилцлоо.