Перегрин Глобал Сервис, Ази-Номхон Далайн Бизнесийн Сургуулиудын Холбоо/AAPBS/-той хамтран зохион байгуулж буй энэ намрын цуврал вебинар урьж байна.

Перегрин Глобал Сервис, Ази-Номхон Далайн Бизнесийн Сургуулиудын Холбоо/AAPBS/-той хамтран зохион байгуулж буй энэ намрын цуврал вебинарын хуваарийг танилцуулж байна. Оролцогчдын цагийн хуваарьт зохицуулахаар 4 сэдэв тус бүрийг 2 удаагийн вебинартай байлгахаар төлөвлөсөн. Бүх өдөр эхлэх цаг нь ижил бөгөөд Токиогийн цагаар 15 цаг буюу Улаанбаатарын цагаар 14 цагаас эхэлнэ.

Вебинаруудад бүртгүүлэхийг хүсвэл дараах линкээр орно уу. http://aapbs.org

1. Суралцахуйн үнэлгээний суурь: Суралцахуйн үр дүнгийн чанар (9-р сарын 29, 10-р сарын 8-ны өдрүүдэд 2 цаг үргэлжилнэ)

2. Бизнесийн боловсролын үнэлгээний шалгалтын шийдлүүд (10-р сарын 14, 15-ны өдрүүдэд 1 цаг үргэлжилнэ)

3. Ажлын байранд бэлтгэгдсэн байх ур чадварыг үнэлэх, хөгжүүлэх - Evaluskills (12-р сарын 2, 3-ны өдрүүдэд 1 цаг үргэлжилнэ)

4. Онлайн интерактив туршилтад суурилсан сургалт: OneDay стратегийн загварчлал (12-р сарын 9, 10-ны өдрүүдэд 1 цаг үргэлжилнэ)::: Association of Asia-Pacific Business Schools :::aapbs.org