Реко Ази төслийн нэгдсэн уулзалтад оролцож байна

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн төлөөлөл Итали Улсын нийслэл Ром хотод РЕКО Ази төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй нэгдсэн уулзалтад оролцож байна. Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл нь Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай Ази-Номхон далайн бүс нутгийн 2011 оны Конвенцод хүлээсэн үүргийн хүрээнд Үндэсний Мэдээллийн Төвийн чиг үүргийг хамааран ажиллаж байна. Тус уулзалтаар дээд боловсролын мэргэшил хүлээн зөвшөөрөх үйл явцтай холбоотойгоор өөрсдийн орны боловсролын тогтолцоо, онцлог, мэргэшил хүлээн зөвшөөрөх үйл явцын туршлага судлах, хуваалцах , үндэсний тайлангаа хамгаалах зорилготой зохион байгуулагдаж байна. Энэхүү уулзалт нь 10 дугаар сарын 10-14-ний хооронд үргэлжилнэ.Тус уулзалт хэлэлцүүлэгт Боловсрол Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн ажлын албаны дарга О.Янжмаа, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын магадлан хариуцсан шинжээч Б.Оюунцэцэг,   Боловсрол Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн  дэргэдэх Үндэсний мэдээллийн төвийн судалгаа хөгжил хариуцсан мэргэжилтэн М.Зоригт,  нар оролцож байна.