"Судлаачтай уулзах цаг" вебинар зохион байгууллаа.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албанаас 2021 оны 01 дүгээр сарын 20, 22-ны өдрүүдэд "Судлаачтай уулзах цаг" вебинарыг зохион байгууллаа. 

Уг вебинарт:

1. Монгол улсын боловсролын их сургуулийн зөвлөх, профессор, докто С.Батхуяг "Боловсролын философи ба магадлан итгэмжлэл" сэдвээр

2. Дээд боловсролын хөгжлийн академийн гүйцэтгэх захирал, судлаач Г.Орхон "Чанарын дотоод баталгаажуулалтын олон улсын туршлага" сэдвээр

3. Монгол улсын боловсролын их сургуулийн профессор, дидактикийн тэнхимийн эрхлэгч, доктор Ц.Лувсандорж "Магадлан итгэмжлэлийн найдвар тохирц" сэдвээр

4. Отгонтэнгэр их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор Б.Одгэрэл "Хөгжлийн бодлого ба магадлан итгэмжлэл" сэдвээр

5. Дорнод их сургуулийн дэд захирал, доктор "Экологийн загвар ба багш боловсрол" сэдвээр илтгэл тавьлаа.

Сургалтад оролцогчид шинэ соргог, хэрэгцээт мэдээлэл хүргэсэн судлаач, илтгэгчид болон энэхүү вебинарыг зохион байгуулсан боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албаныханд талархлаа илэрхийллээ.