Их дээд сургуулийн сургалтын албаны дарга, менежерүүдэд олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд боловсролын зэрэг, баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд төгсөгчийн баримт бичгийн загварын сан үүсгэх, санг үүсгэхтэй холбоотой арга зүйн зөвлөмж өгөх, мөн дипломын хавсралтыг олон улсын жишигт нийцүүлэх шаардлага зэрэг агуулгын хүрээнд Европын холбооны санхүүжилттэй Reco Asia төслийн хүрээнд сургалт зохион байгуулав.





