Сурган хүмүүжүүлэгчид болон EdTech үйлчилгээ үзүүлэгчдэд зориулсан Азийн хамгийн том үзэсгэлэн Сингапур улсад болно



Сурган хүмүүжүүлэгчид болон EdTech үйлчилгээ үзүүлэгчдэд зориулсан Азийн хамгийн том үзэсгэлэн Сингапур улсад болно

2022 оны 11 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Сингапур улсын “Sands Expo Convention & Exhibition” төвд сургалтын байгууллага болон EdTech үйлчилгээ үзүүлэгчдэд зориулсан Азийн хамгийн том үзэсгэлэн үнэ төлбөргүй зохион байгуулагдах тул та бүхнийг оролцохыг урьж байна.

Үзэсгэлэнгийн үеэр Ази-Номхон далайн орнуудын боловсролын салбарын тэргүүлэгчид өөрсдийн туршлагаа хуваалцаж,  инновацаа танилцуулж, хамгийн шилдэг EdTech бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид багшлахуйн арга зүйг өөрчилж буй хамгийн сүүлийн үеийн технологийн шинэчлэлийг дэлгэн үзүүлэх танилцуулгууд болно. Тус үзэсгэлэн нь дараах долоон салбарын хүрээнд зохион байгуулагдах юм байна. Үүнд: 

1. Дэлгэн үзүүлэх, ярилцах

    100 гаруй сургагч багш нар бодит туршлага, түүхээ хуваалцана.


    2. Үзэсгэлэн

      350 гаруй Edtech бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хамгийн сүүлийн үеийн техник технологио дэлгэн харуулна.


      3. Старт-Ап

        Дараа үеийн Edtech инновацтай танилцаж, багшлахуй ба суралцахуйн арга барилыг

        Старт-Ап-ууд хэрхэн өөрчилж байгаатай танилцана.


        4. Домгууд

          Боловсролд и-спортын гүйцэтгэх үүрэг, оролцооны талаар мэтгэлцэж, и-спорт нь ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт багтаж, их дээд сургуулиуд и-спортын сургалтыг санал болгож байгаатай танилцана.


          5. Технологийн үзүүлбэр

            Анги танхимын, суралцахуйн болон ухаалаг сургуулийн технологийн програм хангамжаар тэргүүлэгч Edtech компанууд бүтээгдэхүүнээ танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.


            6. Сүлжээ

              Ази-Номхон далайн орнуудын боловсролын мэргэжилтнүүдтэй холбогдох хамгийн том боломжийг алдалгүй, сүлжээнд нэгдээрэй.


              7. Ази-Номхон далайн орнуудын “Робо цом 2022” тэмцээн

                Оюутны багуудын финалын тэмцээн болох тул дэмждэг багийн тоглолтоо үзээрэй.


                Та дараах холбоосоор нэвтэрч, дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан, бүртгүүлэх боломжтой юм. https://www.terrapinn.cohibition/edutech-asia/Free-Expo.stm/exm

                Ерөнхий ивээн тэтгэгчид: