СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 12 ДУГААР АНГИЙН СУРАЛЦАГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЛЭВ

Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээнд 2023 оны 3 дугаар сарын 9-өөс 24-ний өдрийг дуустал ерөнхий боловсролын сургуулиудын 12 дугаар ангид суралцагчдад “Магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрийг сонгон суралцахын ач холбогдол” сэдвээр уулзалт зохион байгуулах ажлыг эхлүүллээ. Ажлын албаны ахлах мэргэжилтэн Б.Батдэлгэр, Д.Сүнжидмаа, Б.Тэргэл, шинжээч Б.Соёлмаа нар ерөнхий боловсролын 3, 16 дугаар сургуулийн төгсөх ангийн суралцагчдад ирээдүйн эзэмших мэргэжлээ зах зээлийн эрэлт хэрэгцээ, магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллага, хөтөлбөрийг сайтар судалж, зөв сонгохын ач холбогдол, Монгол Улсын Засгийн газраас баталсан журмын дагуу олгодог сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж, тэтгэлэгт хэрхэн хамрагдах талаар танилцуулснаар асуулт хариулт өрнүүлэн ярилцав.Тус уулзалтад дээрх сургуулиудын 12 дугаар ангийн нийт 192 суралцагч хамрагдсан байна.