Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл нь Тайванийн Дээд Боловсролын Үнэлгээ Магадлан Итгэмжлэлийн Зөвлөлтэй хамтын ажиллагааны гэрээг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шинэчлэн байгуулна. Хоёр байгууллага 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 3 жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээ байгуулж байсан бөгөөд гэрээг шинэчлэн байгуулснаар хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлж, харилцан туршлага солилцох боломж бүрдэнэ.
