ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА


Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл (БМИҮЗ) нь хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Бизнесийн Cургууль болон Сургалтын Хөтөлбөрийн Магадлан Итгэмжлэлийн Зөвлөл (Accreditation Council for Business Schools and Programs /ACBSP/) байгууллагаас жил бүр зохион байгуулдаг 8 дугаар бүсийн олон улсын хурлыг 2022 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо Монгол Улсын Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их Сургуультай хамтран зохион байгуулах юм.

ACBSP байгууллагын Монгол Улс дахь гишүүн их, дээд сургуулиудын төлөөллийг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагт Санхүү, Эдийн Засгийн Их Сургуульд хүрэлцэн ирж, хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн уулзалтад оролцохыг урьж байна.

Уулзалтад ACBSP байгууллагад гишүүнээр элсэх, хамтран ажиллах хүсэлтэй их, дээд сургуулийн төлөөлөл оролцох боломжтой.

ACBSP байгууллагын Монгол Улс дахь гишүүн сургуулиуд

1.

Монгол Улсын Их Сургуулийн   Бизнесийн сургууль

2.

Санхүү, Эдийн Засгийн Их Сургууль

3.

Мандах Их Сургууль

4.

“Эм Ай Ю” Дээд Сургууль

5.

Идэр Их Сургууль

6.

Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургууль

7.

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль

8.

Этүгэн Их Сургууль

9.

Отгонтэнгэр Их сургуулийн Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургууль

10.

Номера Дээд сургууль

11.

Олон Улсын Эдийн Засаг, Бизнесийн Дээд Сургууль

12.

Эдийн Засгийн Үндэсний Их Сургууль

13.

Глобал Удирдагч Их Сургууль

14.

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Бизнесийн сургууль

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл

Сонирхсон их, дээд сургуулиуд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн 70109391 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.