ТУРШИЛТЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ЯВЦ

БСШУСЯам, БМИҮЗ, ХБНГУ-ын Инженер, мэдээлэл зүй, байгалийн ухаан, математикийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэх агентлагтай ASIIN /e.V./ хамтран хэрэгжүүлж буй "Ижилсэх түншлэл" хөтөлбөрийн хүрээнд туршилтын магадлан итгэмжлэлд хамрагдах сургууль, хөтөлбөрүүдэд шинжээчийн багууд ажиллаж эхлээд байна.

Туршилтын магадлан итгэмжлэл нь БМИҮЗ болон ХБНГУ-ын магадлан итгэмжлэх байгууллага ASIIN-тай хамтран боловсруулсан магадлан итгэмжлэх шалгуураар явагдаж байгаагаараа онцлогтой. Тус үйл явцыг ASIIN байгууллагын төслийн менежерүүд хянахаар Герман улсаас хүрэлцэн ирсэн. Шинжээчийн багууд сургууль, хөтөлбөр дээр ажиллах явцад эдгээр менежерүүд ажиглагч хийж, анхаарах зүйлсэд зөвлөмж өгч ажиллах юм."Ижилсэх түншлэл" хөтөлбөр нв 2018 оны 6 сард дуусах бөгөөд талууд 6 сард тус хөтөлбөрийн үр дүнг дүгнэн цаашид БМИҮЗ-ийн боловсруулсан шалгуур шаардлагыг баримтлах уу? ASIIN-ы сайжруулж ирсэн магадлан итгэмжлэлийн шалгуурыг баримтлах уу гэдэгт дүн шинжилгээ хийх юм.




--