"Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагыннэгдсэн систем"-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл "Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем"-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дотоод үйл ажиллагаа бүрэн цахимд шилжлээ. Цахим шилжилтийг хийхэд дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Цахим хөгжил, харилцаа холбооны яам, E-Mongolia-гийн хамт олонд талархал илэрхийлье. Цаашид магадлан итгэмжлэлийн процессийг цахимд шилжүүлэх чиглэлд шат дараатай үйл ажиллагаануудыг авч хэрэгжүүлнэ.