ТOКИОГИЙН КОНВЕНЦЫН ХОРООНЫ 2023 ОНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛД ОРОЛЦЛОО

2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Дээд болосвролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай Ази-Номхон далайн бүс нутгийн конвенц (Токиогийн конвенц)-ын хорооны 2023 оны Удирдах зөвлөл цахимаар хуралдаж, тус хорооноос хэрэгжүүлэх үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг хэлэлцэж, бүс нутгийн үндэсний мэдээллийн төвүүдийн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлов. Хуралд ЮНЕСКО-ийн Ази-Номхон далайн бүсийн боловсролын ахлах зөвлөх, доктор Уэсли Тэтэр, ЮНЕСКО-ийн Бангкок дахь Төлөөлөгчийн газар дахь Боловсролын инновац, ур чадварын хөгжлийн хэлтсийн ахлах, доктор Ван Либин, Австрали, Шинэ Зеланд, Монгол зэрэг орнуудын үндэсний мэдээллийн төвийн удирдлага, мэргэжилтнүүд оролцож, санал солилцлоо. Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн дэргэдэх Боловсролын зэрэг, баримт бичгийг хүлээн зөвшөөрөх мэдээллийн үндэсний төв (Mongolian National Informaton Center for Academic Recognition /Mon-Naric/) нь 2022 онд Токиогийн хорооны 2023 оны Удирдах зөвлөлийн Хоёрдугаар тэргүүн, 1983 оны Бангкокын конвенцын Тэргүүнээр тус тус сонгогдон ажиллаж байна. Удирдах зөвлөлийн дараагийн хурал 3 дугаар сарын сүүлд цахимаар зохион байгуулагдана.