Урьдчилсан магадлан итгэмжлэлийн чиглэлээр өөрийн үнэлгээний баг шинжээчдийг чадавхжуулах сургалт зохион байгуулж байна.

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн Ажлын албанаас 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр "Урьдчилсан магадлан итгэмжлэлийн чиглэлээр шинжээчид болон өөрийн үнэлгээний багийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалтыг  Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн Ажлын албаны захирал Доктор О.Янжмаа нээж үг хэлэв.

Сургалтад дараах илтгэлүүд танилцуулагдлаа.

1. Урьдчилсан магадлан итгэмжлэлийн өнөөгийн байдал, ач холбогдол - О.Янжмаа /Sc.D/ Боловсролын  Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн Ажлын албаны захирал
2. Урьдчилсан магадлан итгэмжлэлийн эрх зүйн зохицуулалт, шалгуур шаардлага - Ж.Тунгалаг, Ажлын албаны магадлан итгэмжлэл хариуцсан ахлах шинжээч

3. Өөрийн үнэлгээний тайлан бичихэд анхаарах зүйл - Д.Далхжав, /Ph.D/ Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн зөвлөх профессор, шинжээч

4. Шинжээчийн баг хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайланг судалж шинжээчийн үнэлгээний тайлан бичих нь - О.Болорсайхан /Ph.D/ Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн Эрдмийн сургуулийн дэд профессор, шинжээч