Хамтарсан хөтөлбөрийн мэдээлэл

Боловсрол, Шинжлэх Ухааны Сайдын 2007 оны 03 сарын 27-ны өдрийн 88 дугаар тушаалаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулах Гадаадын их, дээд сургууль, коллежийн салбар, хөтөлбөр, хамтарсан хөтөлбөрийг нээх тусгай зөвшөөрлийг олгохдоо гадаадын хүсэлт гаргагч дээд боловсролын сургалтын байгууллага, хөтөлбөр нь Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөр хүлээн зөвшөөрөгдсөн гадаадын магадлан итгэмжлэлийн байгууллагаар магадлан итгэмжлэл хийлгэсэн байх, дотоодын хүсэлт гаргагч их, дээд сургууль, коллеж буюу хөтөлбөр нь Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн байх шаардлагыг тус тус тавьсан байдаг.

Монгол улсын хэмжээнд 10 сургуулийн 91 хөтөлбөрөөр гадаадын 49 сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаас 58 хөтөлбөр дотооддоо магадлан итгэмжлэгдсэн, 3 хөтөлбөр МИ-ийн хугацаа дууссан, 29 хөтөлбөр магадлан итгэмжлэгдээгүй байна.