Харилцан ойлголцлын баримт бичигт гарын үсэг зурлаа

Итали улсын Ром хотод Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн Дэд дарга бөгөөд Ажлын албаны захирал О.Янжмаа, Итали Улсын Боловсролын Үндэсний Мэдээллийн Төв, CIMEA байгууллагын Ерөнхий Захирал Лука Лантеро нар Харилцан ойлголцлын баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээний дагуу хоёр байгууллага цаашид дэлхийн улс орны иргэдийн боловсролын баримт бичгийг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах,үнэлгээний мэргэжилтнүүдийг чадавхжуулах, олон улсын төсөл хөтөлбөрт хамтран ажиллах болно.