"Холимог сургалтын аргаар суралцахуй, багшлахуй" цахим сургалт



Холимог аргаар суралцахуй, багшлахуй

CPSC байгууллагаас Техникийн болон мэргэжлийн боловсролын салбарын удирдлага, багш, ажилтан, суралцагчдад зориулан “Холимог аргаар суралцахуй, багшлахуй” сэдэвт цахим сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 13-17-ны хооронд зохион байгуулах гэж байна. Сургалтын зорилго нь суралцахуй, түүний оролцоог дэмжихэд дижитал сургалт, холимог сургалт зэрэг арга хэрэгслийг нэвтрүүлэх замаар цахим сургалтын чанар, хүртээмжийг сайжруулж, техникийн болон мэргэжлийн боловсролын салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой.

Дараах холбоосоор орж анкет бөглөн, сургалтад бүртгүүлнэ үү.

https://www.cpsctech.org/2021/01/teaching-and-learning-through-blended.html

Сургалтын агуулга:

  • Техникийн болон Мэргэжлийн боловсролын сургалтад суурилсан суралцахуй, багшлахуйн тогтолцоо
  • Холимог сургалтын тухай ойлголт, элемент, бүрдэл хэсгүүд
  • Платформ: Сургалтын удирдлагын систем
  • Төрөл бүрийн хэрэгсэл ашиглан дижитал контент хөгжүүлэх
  • Виртуал сургалтын мэдээлэл, харилцаа холбооны технологи болон дижитал чадамж