Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн Увс аймаг дахь салбар сургууль улаанбаатар хотод туршлага судлав.

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн удирдах зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал, Sc.D О.Янжмаагийн урилгаар Хөдөлмөр, Нийгмийн Харилцааны дээд сургуулийн Увс аймаг дахь салбар сургуулийн удирдлага, багш нар Улаанбаатар хотод туршлага судлав. 

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд тус сургуулийн хамт олон Санхүү, Эдийн Засгийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, БМИҮЗ-ийн ахлах шинжээч Ж.Тунгалагийн "Байгууллагын чанарын дотоод баталгаажуулалт" сэдэвт илтгэлийг сонсож, Одон орон судлалын музейгээр аяллаа.



.