Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардуулав.

Өнөөдөр 2021.10.25-ны өдөр Шихихутуг их сургуулийн эрх зүй магистрын хөтөлбөр, Орхон их сургуулийн эрх зүй магистрын хөтөлбөр, Дотоод хэргийн их сургуулийн эрх зүй бакалаврын хөтөлбөр, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билиг дээд сургуулийн эрх зүй бакалаврын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардуулан өглөө.

Хөтөлбөрийн чанараа сайжруулж, сургалтын хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн сургуулиуддаа амжилт хүсье.