ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА 2023.02.08

1. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн “Эх барихуй” дипломын хөтөлбөр

2. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн “Сувилахуй” дипломын хөтөлбөр

3. Шинэ Анагаах Ухаан Их Сургуулийн “Анагаах ухаан” бакалаврын хөтөлбөр

4. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн “Уул уурхайн ашиглалтын технологи” бакалаврын хөтөлбөр

5. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн “Газрын тосны боловсруулалтын технологи” магистрын хөтөлбөр

6.Технологийн Дээд Сургуулийн “Хүнсний чанар, аюулгүй байдал” бакалаврын хөтөлбөр

7. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн “Химийн боловсруулалтын технологи” магистрын хөтөлбөр

8. Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн “Сэтгүүл зүй” бакалаврын хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдэж гэрчилгээгээ хүлээн авлаа.

2023 оноос эхлэн Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн байгууллага, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээнд дараах онцлог, давуу талуудтай болж байна.1. Магадлан итгэмжлэлийн гэрчилгээг блокчэйн системээр баталгаажуулдаг болсон2. Магадлан итгэмжлэлийн давтамжийг илтгэх тэмдэглэгээтэй боловМагадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр суралцаж төгсөгчдийн дипломын үнэт цаас дээр БМИҮЗ-ийн лого, “Магадлан итгэмжлэгдсэн” үг бүхий нууцлалтай дардас тавигддаг боллоо.