1. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй" бакалаврын хөтөлбөр
2. Дотоод Хэргийн Их Сургуулийн Хилийн албаны сургуулийн "Шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа" бакалаврын хөтөлбөрүүд магадлан итгэмжлэлийн гэрчилгээ хүлээн авлаа.
2023 оноос эхлэн Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн байгууллага, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээнд дараах онцлог, давуу талуудтай болж байна.
1. Магадлан итгэмжлэлийн гэрчилгээг блокчэйн системээр баталгаажуулдаг болсон
2. Магадлан итгэмжлэлийн давтамжийг илтгэх тэмдэглэгээтэй болов
3. Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр суралцаж төгсөгчдийн дипломын үнэт цаас дээр БМИҮЗ-ийн лого, “Магадлан итгэмжлэгдсэн” үг бүхий нууцлалтай дардас тавигддаг боллоо.


