Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардууллаа.

Өнөөдөр Глобал Удирдагч Их сургуулийн сувилахуйн сургуулийн Сувилахуй бакалаврын хөтөлбөр, Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Механик тээврийн сургуулийн Механик инженер бакалаврын хөтөлбөр, Дотоод Хэргийн Их сургуулийн Хилийн албаны сургуулийн Хил судлал магистрын хөтөлбөрүүд магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ хүлээн авлаа. Гэрчилгээг Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны захирал О.Янжмаа гардуулан өгч, хөтөлбөрийн чанараа сайжруулах үйлсд нь улам их амжилтыг хүсэн ерөөлөө.