Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардууллаа.

Өнөөдөр Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Социологи бакалаврын хөтөлбөр, Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн Нягтлан бодох бүртгэл бакалаврын хөтөлбөр, Монгол Улсын Эрдмийн Их Сургуулийн Нягтлан бодох бүртгэл магистрын хөтөлбөрүүд магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ хүлээн авлаа. Гэрчилгээг Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны захирал О.Янжмаа гардуулан өгч, хөтөлбөрийн чанараа сайжруулах үйлсэд нь улам их амжилтыг хүсэн ерөөлөө.