Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардууллаа.

Өнөөдөр Отгонтэнгэр Их Сургуулийн Боловсрол судлал магистрын хөтөлбөр, Хүмүүнлэгийн Их Сургуулийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургуулийн Багш, сургуулийн өмнөх насны боловсрол бакалаврын хөтөлбөр, Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Биохими бакалаврын хөтөлбөр, Монгол Улсын Их Сургуулийн Эрдэнэт их сургуулийн багш, гадаад хэлний боловсрол, Монгол Улсын Эрдмийн Их Сургуулийн Боловсрол судлал докторын хөтөлбөр, Маргад Дээд Сургуулийн Багш, сургуулийн өмнөх насны боловсрол, Багш, бага ангийн боловсрол бакалаврын хөтөлбөрүүд, Ховд Их Сургуулийн Багш, гадаад хэлний боловсрол бакалаврын хөтөлбөр, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Аялал жуулчлалын менежмент бакалаврын хөтөлбөр, Шинжлэх Ухааны Их Сургуулийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн Бизнесийн удирдлага магистрын хөтөлбөр, Соёл Урлагийн Их Сургуулийн Соёлын сургуулийн Менежмент, Маркетинг, Аялал жуулчлал бакалаврын хөтөлбөрүүд, Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн Нягтлан бодох бүртгэл, Худалдаа бакалаврын хөтөлбөрүүд, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Мэдээллийн систем бакалаврын хөтөлбөрүүд магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ хүлээн авлаа. Гэрчилгээг Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны захирал О.Янжмаа гардуулан өгч, хөтөлбөрийн чанараа сайжруулах үйлсэд нь улам их амжилтыг хүсэн ерөөлөө.