Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардууллаа.

Өнөөдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Сувилахуйн сургуулийн "Сувилахуй" дипломын хөтөлбөр, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургуулийн "Уламжлалт анагаах ухааны сувилагч" дипломын хөтөлбөр, Ач Анагаах Ухааны Их Сургуулийн "Анагаах ухаан" бакалаврын хөтөлбөр, Соёл Урлагийн Их Сургуулийн Соёлын сургуулийн "Номын сан судлал" бакалаврын хөтөлбөрүүд магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ хүлээн авлаа. Гэрчилгээг Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны захирал О.Янжмаа гардуулан өгч, хөтөлбөрийн чанараа сайжруулах үйлсэд нь улам их амжилтыг хүсэн ерөөлөө.