Шинжлэх ухааны академитай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ), Шинжлэх Ухааны Академитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, БМИҮЗ-ийн удирдах зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны захирал О.Янжмаа нар үзэглэлээ. Санамж бичгийн зорилго нь талууд хамтран боловсролын магадлан итгэмжлэлийн чиглэлийн судалгаа хийх, харилцан туршлага солилцох, эрдэмтэн судлаачдыг мэргэжлийн шинжээчээр бэлтгэн чадавхжуулж, хөтөлбөрийн болон байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчээр ажиллуулах, үндэсний хүний нөөцийн тогтолцоог шат дараатай бэлтгэх, байгууллагуудын хамтарсан гадаад, дотоодын болон захиалгат төслүүдэд оролцоход дэмжлэг үзүүлэх замаар түншлэлийг өргөжүүлэхэд чиглэгдэх юм.