Шинжээчийн эрх олгох, шинжээч бэлтгэх сургалт зохион байгууллаа

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн Ажлын албанаас боловсролын магадлан итгэмжлэлийн "Шинжээч бэлтгэх, эрх олгох сургалт"-ыг 2023 оны 1 сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад их, дээд сургуулийн 60 гаруй доктор багш нар оролцож, дээд болон мэргэжлийн боловсрол, сургалтын эрх зүйн орчин, шинжээчийн ёс зүй, олон улсын магадлан итгэмжлэх байгууллагын шинжээчид тавих шаардлага, магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага, хөндлөнгийн үнэлгээ хийх арга зүй, цахим сургалтын олон улсын чиг хандлага зэрэг сэдвээр сургалт авч, үндэсний болон олон улсын шинжээчдийн туршлагаас суралцаж шинжээчээр ажиллах эрхтэй боллоо.