ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДУУСЛАА.

2021-2022 оны хичээлийн жилд Монгол улсын их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авах Элсэлтийн ерөнхий шалгалтыг 8 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгсөн заавар, зөвлөмж, удирдамжийн дагуу халдвар хамгааллаас урьдчилан сэргийлэх дэглэмийг баримтлан улсын хэмжээнд 82 шалгалтын байранд 40420 шалгуулагчийг хамруулан амжилттай зохион байгуулж дууслаа. Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах хариуцлагатай ажилд хамтран ажилласан Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Тагнуулын ерөнхий газрын Тусгай шуудангийн алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Тээврийн цагдаагийн алба, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Авто тээврийн үндэсний төв, Аймаг, сумдын Онцгой комисс, Боловсрол, соёл, урлагийн газар, Нийслэлийн боловсролын газар, Дүүргүүдийн боловсролын хэлтэс, Зохион байгуулах багийн гишүүд /багийн ахлагч, сэдэв хариуцагч, IT хариуцагч, хянагч багшийн ахлагч, хянагч багш нар, эмч, үйлчлэгч, харуул/ зэрэг байгууллага, хувь хүмүүстээ талархал илэрхийлж цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе. Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн нийт шалгуулагчдадаа цаашдын хичээл сурлагад нь өндөр амжилт хүсэж, хүссэн сургуульдаа, хүссэн мэргэжлээрээ суралцаж улс эх орондоо ихийг хийж бүтээсэн бүтээлч боловсролтой иргэн болохыг хүсэн ерөөе.“Мөрөөдөл чамайг гараанаас гарахад тусална. Харин дадал зуршил чинь л гагцхүү чамайг хаа хүрэхийг шийдэх болно”

via. БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ