Эрасмус төслийн гишүүд, судлаачидтай уулзлаа

Монгол Улсын дээд боловсролд Европын холбооны санхүүжилттэй Эрасмус төслийг хэрэгжүүлэх төслийн хэрэгцээ шаардлагын талаарх мэдээллийг нягтлах, хамтран ажиллах талаар Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Ажлын албаны захирал О.Янжмаа,Франц улсын Льюмер Лионы их сургуулийн төсөл хариуцсан судлаач Арайк нар уулзаж Монгол Улсад, тэр дундаа дээд боловсролын салбарт хэрэгжиж болохуйц төслийн талаар санал солилцлоо. Уулзалтыг Отгонтэнгэр их сургуулийн төслийн багийн удирдагч, гишүүд зохион байгуулж хамтран ажиллалаа.