БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ
ЗӨВЛӨЛИЙН ТҮҮХЭН ТОВЧОО
1995 он Монгол Улсын Их Хурлаас 1995 оны 6 дугаар сарын 13-нд баталсан Боловсролын
тухай багц хуулинд анх удаа боловсролын магадлан итгэмжлэлийн эрх зүйн үндсийг
тусгасан байна. Энэ нь магадлан итгэмжлэх байгууллага үүсэн бүрэлдэх эрх зүйн
суурь болсон.
1997 он Монгол улсын Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 240
дугаар тогтоолоор “Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм”-ийг баталсан.
1998 он Гэгээрлийн сайдын 1998 оны 24 дүгээр тушаалаар Дээд боловсролын магадлан
итгэмжлэх үндэсний зөвлөлийг байгуулж, магадлан итгэмжлэлийн үндсэн баримт
бичгүүд батлагдсан. 1998 оны 10 дугаар сард Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн ажлын алба байгуулагдсан.
1999 он Дээд боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх баримт бичгүүд
батлагдсан. Их, дээд сургуулиудыг магадлан итгэмжлэлд хамруулах ажил эрчимтэй явагдаж анхны сургуулиуд магадлан итгэмжлэгдсэн. Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын агентлагуудын олон улсын сүлжээ (INQAAHE)-нд гишүүнээр элссэн.
2002 он Дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл 2002 онд
http://www.accmon.mn цахим хуудсыг ажлуулж эхэлсэн. Боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн баримт бичгүүд батлагдсан. Анхны 6 мэргэжлийн зөвлөл байгуулагдсан.
2003 он Монгол улсын Засгийн газрын 2003 оны 276 тоот тогтоолоор “Боловсролын
магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм” шинэчлэн батлагдсан.
Дээд боловсролын сургалтын байгууллагын хоёр дахь удаагийн магадлан
итгэмжлэлийн баримт бичгүүд батлагдсан.
2004 он Дээд боловсролын сургалтын байгууллагын хоёр дахь удаагийн магадлан итгэмжлэх үйл ажиллагаа эхэлсэн. БСШУ-ны сайдын 2004 оны 59 тоот тушаалаар байгууллагын нэр өөрчлөгдсөн. Анхны бакалаврын болон магистрын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдсэн. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг магадлан итгэмжлэх баримт бичгүүд батлагдсан. Ази, номхон далайн орнуудын чанарын сүлжээ (APQN)-нд гишүүнээр элссэн.
2005 он Монгол улсын Засгийн газар Ази, Номхон далайн бүсийн хүний нөөцийн хөгжлийн
Техникийн боловсролын ажилтны коллеги (CPSC) -ийн жинхэнэ гишүүн болсон.
Ази, Номхон далайн бүсийн магадлан итгэмжлэл ба батламжлалын комисс (APACC)
-той хамтран ажиллах гэрээ байгуулсан.
2007 он Дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх баримт бичгүүд шинэчлэн батлагдсан.
2009 он Боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн баримт
бичгүүд шинэчлэн батлагдсан. Магадлан итгэмжлэгдсэн дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаанд чанарын аудит хийх баримт бичиг батлагдсан.
2010 он Чанарын аудит хийх үйл ажиллагаа эхэлсэн. Нийгмийн ухаан, Байгалийн ухаан, Хүмүүнлэгийн ухаан, Физик, математик, геофизик, одон орон судлал, цаг уурын мэдээллийн шинжлэх ухаан, Эрүүл мэнд, Аялал жуулчлал, зочид буудал, Инженер, технологийн чиглэл, Хууль, эрх зүйн чиглэл тус бүрээр хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, тухайн зөвлөл тус бүрд хамрагдах мэргэжлийн чиглэл батлагдсан. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, тухайн зөвлөлд хамрагдах мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаар бэлтгэх мэргэжлийн салбарын нэр, индекс батлагдсан. Ерөнхий боловсролын сургуулийг магадлан итгэмжлэх баримт бичгүүд
боловсруулсан. “Боловсролын чанарын үнэлгээ” сэтгүүл улирал тутам эрхлэн гаргаж эхэлсэн.
2011 он Нийгмийн ажилтан, Хөдөө аж ахуй, загас, ойн аж ахуйн чиглэл тус бүрээр
хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, тухайн
зөвлөлд хамрагдах мэргэжлийн чиглэл батлагдсан.
Америкийн нэгдсэн улсын Бизнесийн сургуулиуд болон сургалтын хөтөлбөрийн
магадлан итгэмжлэлийн зөвлөл (ACBSP)-тэй хамтын ажиллагааны гэрээ
байгуулсан. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн багш нарын бүртгэлийн нэгдсэн сан байгуулах журам батлагдсан.
2012 он АНУ-ын Дээд боловсролын магадлан итгэмжлэх зөвлөл (CHEA) -ийн Олон улсын
чанарын групп (CIQG) –д гишүүнээр элссэн.
2013 он Монгол улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж
буй “Дээд боловсролын шинэчлэл төсөл”-ийн хүрээнд МУИС-ийн Хими, хими
инженерчлэлийн сургууль, ШУТИС-ийн Хүнсний инженер, биотехнологийн
сургууль тус бүрийн сургалтын хөтөлбөрүүд Америкийн нэгдсэн улсын Инженер,
Технологийн магадлан итгэмжлэх зөвлөл (ABET)-өөр магадлан итгэмжлүүлэх анхны
алхам хийгдсэн.