"Өглөөний уулзалт" амжилттай болж өнгөрлөө.

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн ажлын албанаас шилдэг шинжээчидтэй уулзах "Өглөөний уулзалт"-ыг амжилттай зохион байгууллаа. Өнөөдрийн энэхүү уулзалт мэргэжлийн зөвлөлийн гишүүд, шинжээчид өөр хоорондоо санал бодлоо солилцох, хөтөлбөрт тавих тусгай шаардлага, зайн болон хосолсон сургалтын магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлага боловсруулахад туршлагатай шинжээчидтэй хамтран ажиллах, арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой.#Уулзалтад мэргэжлийн зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүд, А зэрэглэлийн шинжээчид, дээд боловсрол судлаачид оролцож байна.