Өглөөний уулзалт зохион байгууллаа.

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс "Чадварлаг шинжээч -чанартай боловсрол" зорилгын хүрээнд "Ёс зүйтэй шинжээч" өглөөний уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтад Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн удирдах зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал доктор О.Янжмаа нээж, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн Эрх зүйн мэргэжлийн зөвлөлийн дарга академич С.Нарангэрэл "Ёс зүйн" тухай товч илтгэл танилцуулав. Мөн шинжээчид өөрсдийн шинжээчээр ажиллахад анхаарах зүйлс, шинэ санал санаачилга, боломжын талаар ярилцаж, туршлага солилцов.