13 дахь удаагийн дээд боловсролын олон улсын эрдэм шинжилгээний хурал

Макаогийн Политехникийн Институт /MPI/ болон Ази-Номхон Далайн Чанарын Сүлжээ /APQN/ байгууллага хамтран 13 дахь удаагийн Дээд Боловсролын Олон Улсын Эрдэм Шинжилгээний Хурлыг  "Цар тахлын дараах үеийн боловсролын инновац болон багшлахуйн чанарын баталгаажуулалт" сэдвийн дор 2021 оны 11-р сарын 22-23-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулна.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах комисс олон орны судлаачдын илгээсэн илтгэлийг хянан магадлаж дүнгээ гаргасан байна. Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн баг “Self-assessment of higher education institutional blended learning practice in Mongolia” сэдэвт илтгэлээ тус хуралд хэлэлцүүлэхээр боллоо. Та бүхэн идэвхтэй оролцож, танилцана уу. 

Хуралд дараах холбоосоор бүртгүүлнэ үү. http://earth.ipm.edu.mo/survey...