2017 онд АНУ-ын Дээд боловсролын магадлан итгэмжлэх зөвлөлийн 20 жилийн ой тохиож
байгаа бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 30 - 2 дугаар сарын 2 -ны өдрүүдэд жилийн нэгдсэн хуралдаан, Олон улсын чанарын группын жилийн нэгдсэн уулзалтыг хамт хийх тов гарсан бөгөөд бүртгэл нь эхлэсэн байна. Та бүхэн бүртгэлээ хийлгэх бол энэ холбоосоор орно уу.
Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын байгууллагуудын олон улсын сүлжээний /INQAAHE/ хуралдаан “Хамтын ажиллагаа & Өрсөлдөөн: Дээд боловсролын чанарын баталгаажууллын амлалт ба сорилтууд" сэдвийн дор 2017 оны 2 дугаар сарын 27 - 3 дугаар сарын 1 -ний өдрүүдэд Бахрайн улсад зохион байгуулагдана. Энэхүү хуралдааны хөтөлбөртэй энд дарж танилцана уу. Бүртгүүлэх бол энд дарна уу. Бүртгэл 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл явагдана.
Ази – Номхон далайн орнуудын чанарын сүлжээ байгууллагын /APQN/ 2017 оны хуралдаан ОХУ-ын Москва хотноо 2017 оны 5 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг www.apqnrussia.ncpa.ru сайтаас авна уу.
АНУ –ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжлэх зөвлөл /ACBSP/-ийн жилийн нэгдсэн хуралдаан 2017 оны 6 дугаар сарын 24 - 27-ны өдрүүдэд АНУ-ын Калифорни мужийн Анехэйм хотноо зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг www.acbsp.org -оос авна уу.