2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт 08-р сарын 19-ний өдөр 10:00 цагт эхэлнэ.

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт 08-р сарын 19-ний өдөр 10:00 цагт Монгол улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ. Энэ жил 40420 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна.

 Шалгуулагчид та бүхэн өөрийн баримт бичгээ бүрэн эсэхийг сайтар нягтлаарай.

 Шалгалтын төвөө хаана байдаг талаар судлаарай

 Халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалаарай.

Шалгалтаа амжилттай өгөөд Магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрөөс сонгон суралцаарай. 

Та бүхэнд амжилт хүсье.