5 улсын чанарын баталгаажуулалтын шалгуурыг харьцуулан судална.

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл нь магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагуудаа үргэлж шинэчлэн сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгосоор ирсэн билээ. Энэ удаад Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагыг сайжруулах хүрээнд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн Ажлын албаны шинжээч мэргэжилтнүүд Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг 5 улстай харьцуулсан судалгааг хийж байна.