ACBSP БАЙГУУЛЛАГЫН 8-Р БҮСИЙН ДАРГА ДОКТОР ДИАНА АМИРБЕКОВАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2023 оны 3 дугаар сарын 1-ний өдөр АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP) байгууллагын 8-р бүсийн дарга, Британи-Казахстаны Техникийн Их Сургуулийн Захирал доктор Диана Амирбекова Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл (БМИҮЗ)-д зочилж, Удирдах зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны захирал, мэргэжилтэн нартай уулзав. Уулзалтаар талууд хоёр улсын боловсролын магадлан итгэмжлэх тогтолцооны онцлог, оюутнуудын академик шилжилт хөдөлгөөн, 2023 онд Казахстан Улсын Алматы хотод болох ACBSP байгууллагын 8-р бүсийн хурлын бэлтгэл ажил зэрэг олон асуудлаар санал солилцов.