ACBSP-ийн шинжээчийн сургалтад хамрагдав.

Америкийн Нэгдсэн Улсын Флорида мужийн Майами хотод болж буй ACBSP-ийн бизнесийн чиглэлээр магадлан итгэмжлэл хийх шинжээчийн сургалт, шалгалтыг амжилттай өгч Олон Улсын шинжээчийн эрх авсан Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн ажлын албаны шинжээч Э.Саруул, Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн тэнхимийн эрхлэгч, профессор Н.Оюун-Эрдэнэ нарт баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.