Бизнесийн сургуулиуд болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл /ACBSP/

АНУ-ын ACBSP-ээр магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд:

  • Санхүү, эдийн засгийн дээд сургууль /2012 оны 6 сард/
  • МУИС-ийн Эдийн засгийн сургууль /2013 оны 6 сард/
  • ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль /2013 оны 11 сард/
  • "Мандах бүртгэл" дээд сургууль /2014 оны 6 сар/
  • "Этүгэн" дээд сургууль /2014 оны 6 сар/
  • "Сан" дээд сургууль /2014 оны 6 сар/
  • ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургууль /2014 оны 11 сард/
  • "Сэрүүлэг" дээд сургууль /2014 оны 11 сард/
  • "Идэр" дээд сургууль /2014 оны 11 сард/

ACBSP - ийн “Анхдагч бүлэг"-ийн нэр дэвшигч гишүүнчлэлтэй сургуулиуд:

  • Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургууль
  • Эдийн засгийн үндэсний дээд сургууль
  • Монголын үндэсний их сургууль

ACBSP - ийн “Хоёр дахь бүлэг" -ийн" нэр дэвшигч гишүүнчлэлтэй сургуулиуд:

  • Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Бизнесийн сургууль
  • “Отгонтэнгэр" их сургуулийн бизнесийн сургууль
  • “Их засаг" их сургуулийн Санхүү,эдийн засгийн сургууль
  • “Монгол бизнес" дээд сургууль
  • “Засагт хан" дээд сургууль
  • “Тэнгэр" дээд сургууль
  • “Эм Ай Ю" дээд сургууль
  • “Зохиомж" дээд сургууль
  • “Цэцээ гүн" дээд сургууль
  • Глобал удирдагч дээд сургууль

ACBSP нь сургалтын давуу чанарыг дэмжих, алдаршуулах зорилгоор байгуулагдсан, бизнесийн чиглэлийн боловсролын байгууллага болон сургалтын хөтөлбөрүүдэд магадлан итгэмжлэл хийдэг тэргүүлэх холбоо болно. ACBSP нь сургалтын давуу чанарын үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор оюутнуудад хэрхэн суралцах талаар байнга зєвлєгєє єгдєг. ACBSP нь боловсролын сургалт, судалгааг дэмжиж багш нарыг бизнесийн орчинд өєр бусад үйл ажиллагаанд идэвхитэй оролцох боломж бололцоог нь бүрэн хангаж өгөхөд анхаарал тавьдаг. ACBSP нь 1988 онд Канзаз мужийн Овэрланд гэдэг газар бизнесийн сургуулиуд болон сургалтын хөтөлбөрүүдийн онцлогт тохирсон магадлан итгэмжлэл хийх зорилготой байгуулагдсан. Тэр үед ойролцоогоор Америкийн дээд боловсролын 2400 гаруй байгууллагад бизнесийн удирдлага, санхүү, менежмент болон маркетингийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байсан ба эдгээрээс 260 нь магадлан итгэмжлэгдсэн байв. Үлдсэн 2140 сургуулиуд зөвхөн бизнесийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэдэг тухайн мэргэжлийн философи, агуулгыг нарийн мэддэг, зорилго зорилтыг нь ойлгодог тийм магадлан итгэмжлэлийн байгууллагатай болох шаардлага тавьсны үндсэн дээр ACBSP байгуулагдсан билээ. Эдийн засгийн сургалтууд ихэнхдээ бизнесийн сургуулиудад заагддаг ба, эдийн засгийн мэргэжил нь 6 дахь бизнесийн чиглэлийн хөтөлбөрт тооцогддог.

2008 оны эцсийн байдлаар ACBSP-д 585 боловсролын байгууллага гишүүнээр элссэн ба 413 нь амжилттай магадлан итгэмжлэгдээд байна. ACSBP - ээр магадлан итгэмжлүүлсний давуу талууд / Цахим хуудаснаас товчлон орчуулав /

Байгууллагадаа:

  1. Магадлан итгэмжлэгдсэнээр тухайн байгууллага нь цаашдын хөгжил дэвшил, ололт амжилт болон тэтгэлэгт хөтөлбөрүүдээ улам бэхжүүлэхэд бүхий хүч бололцоогоо дайчлан ажиллах хариуцлага дээшилдэг.
  2. Магадлан итгэмжлэл хийлгэхийн тулд өөрийн үнэлгээний тайлан бэлтгэх процесс нь тухайн байгууллага өөрсдийн оюутнуудын сургалтын чанар болон байгууллагынхаа эрхэм зорилго, зорилтын хэрэгжилтийг нарийвчлан судлах боломжийг бүрдүүлдэг
  3. Нөлөө бүхий бизнесийн сургалтын хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлснээр үндэсний магадлан итгэмжлэлийн байгууллагуудад эерэг хандлага төрүүлэх ба хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгэснээр тухайн хөтөлбөрийн нийгэмд өрсөлдөх байр суурийг өндөрт өргөж, баталгаажуулдаг
  4. Магадлан итгэмжлэгдсэн статустай байх нь тухайн байгууллага олон нийтэд танигдах замыг нь нээж өгдөг Донор байгууллагууд , сангууд болон Засгийн газрын санхүүжилт хайж байх үед магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд илүү нэр хүндтэй, давуу боломжтой байдаг
  5. Зарим мужуудад магадлан итгэмжлэгдсэн байгууллагууд тєрєєс гүйцэтгэл дээр тулгуурласан санхүүжилт авдаг
  6. Магадлан итгэмжлэгдэх нь тухайн сургуулийн хувьд бахархал, нэр тєрийн хэрэг байдаг

Магадлан итгэмжлэгдсэн байх нь багш, ажиллагсдад ямар ач тустай вэ ?

  1. Үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлснээр тухайн сургалтын байгууллагын хамт олон хийж байгаа ажилдаа илүү идэвхитэй болж өөрсдийн хийж, бүтээж байгаагаараа зүй ёсоор бахархдаг
  2. Магадлан итгэмжлэгдсэн сургуулийн багш нар “Балдриж сургалт" гэх мэт үндэсний сургалт, семинаруудад оролцож чанарын баталгааны үйл ажиллагаанаас хоцрохгүй мэдээлэлтэй байх бүрэн болоцоогоор хангагддаг
  3. Магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрт багшилснаар тухайн багш нь салбарын мэргэжил нэгтнүүдийнхээ дотор илүү нэр хүндтэй байдаг
  4. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд багшилснаар төрөл бүрийн сургалтуудад хамрагдан мэргэжил дээшлүүлэх, бусад сургуулиуд дээр шинжээчээр ажиллах боломжтой болдог

Магадлан итгэмжлэгдсэн байх нь суралцагчдад ямар ач тустай вэ ?

  1. Магадлан итгэмжлэл нь оюутнуудын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, багш нарыг оюутнуудтай илүү хүртээлтэй ажиллахад түлхэц болдог
  2. Магадлан итгэмжлэгдсэнээр оюутнуудад чанартай мэргэжил олгох бүрэн болоцоогоог хангаж өгдөг
  3. Магадлан итгэмжлэгдсэн статустай байснаар орчин үеийн оюутнуудын сурах болоцоог бүрэн хангаж өгсөн сургалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, материаллаг баазаар хангасан байх шаардлага тавигддаг нь оюутнуудад хэрэгтэй зүйлийн тоонд зайлшгүй орно
  4. Оюутанд үзүүлэх үйлчилгээ нь үргэлж шинэчлэгдэж нэмэгдэж байдаг
  5. Оюутнууд нь ажилд орохдоо магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрөөр төгссөнөө CV дээрээ бөглөж өгдөг.

Цахим хуудас : http://www.acbsp.org/