Ази, номхон далайн бүсийн магадлан итгэмжлэл ба батламжлалын комисс/APACC/

АРАСС-аар магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд: 

  • Барилгын коллеж / ШУТИС-ийн Политехник коллеж / 
  • Хүнсний технологийн коллеж /Технологийн дээд сургууль/ 
  • Техник, технологийн дээд сургууль - ЭМШУИС-ийн Эрүүл мэндийн технологийн сургууль

Ази, Номхон далайн баруун эргийн эрүүл мэндийн боловсролын холбоогоор магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөр: 

  • Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн “Хүний их эмч” бакалаврын түвшний сургалтын хөтөлбөр

БСШУЯ, НХХЯ болон Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн мэргэжилтнүүд CPSC-ийн гишүүн орнуудын төлөөлөгчидтэй хамтран 2004 оны 12 дугаар сард Ази, Номхон далайн бүсийн орнуудын Техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын салбарын чанар, нийтлэг шинж чанар, тэдгээрийн уялдаа холбоо ба шударга зарчимд чиглэсэн асуудлуудыг өргөн хэлэлцэж, ТБМС-ын салбарт мэргэжил, боловсролын стандартуудыг уялдуулан төгөлдөржүүлж тогтоох, магадлан итгэмжлэл ба батламж олгох засгийн газар хоорондын тогтолцоог бий болгох нь чухал гэж үзэн CPSC СӨҮЛИЙН ТУНХАГ БИЧИГ гарын үсэг зурсан билээ. 

Ийнхүү CPSC нь бүсийн хэмжээнд ажиллах хүчний шилжилт, хөдөлгөөн ба мэргэжлийн ур чадварын системүүдийг стандартчилах ба уялдуулан зохицуулах зорилгоор магадлан итгэмжлэл, батламжлалын үйлчилгээ үзүүлэх APACC буюу Ази, Номхон далайн бүсийн Магадлан итгэмжлэл ба Батламжлалын Комиссийг 2004 оны 12 дугаар сард үүсгэн байгуулсан. 

APACC нь: 

  1. Ази, Номхон далайн бүсийн орнуудын Техникийн боловсрол, мэргэжлийн сургалт (ТБМС)-ын байгууллагуудыг магадлан итгэмжлэх, энэхүү итгэмжлэгдсэн статусыг нь батламжлах, 
  2. ТБМС-ын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур, үнэлгээний аргуудыг боловсруулж, магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа, явцыг зохион байгуулах, 
  3. Гишүүн улс, орнуудын магадлан итгэмжлэлийн үндэсний агентлагуудтай холбоо тогтоож түншлэх 
  4. Аккредиторуудыг элсүүлэх, сургах ба давтан сургах 
  5. Магадлан итгэмжлэл ба батламжлалын үйлчилгээг шууд үзүүлэх, мөн түүнчлэн уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг бий болгох бусад нөөц бололцоо, эх үүсвэрүүдийг олох, 
  6. ТБМС-ын тогтолцоонуудын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн “good practice”- ийн эх сурвалжтай байх зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэнэ.

БМИҮЗ 2005 оны 12 дугаар сард APACC-тай хамтран ажиллах санамж бичигт анх удаа гарын үсэг зурсан. 

Санамж бичигт гарын үсэг зурж байгаа үйл явдлыг харуулсан энэхүү гэрэл зураг тухайн үед “Өнөөдөр” сонинд болон CPSC-ийн хэвлэлд нийтлэгдсэн билээ.