APNNIC порталын нээлт боллоо.

Өнөөдөр буюу 2020.11.17-ны өдөр Улаанбаатар хотын цагаар 15:00 цагт ЮНЕСКО-гийн Бангкок дахь төлөөлөгчийн газраас Ази Номхон далайн бүс нутгийн APNNIC порталын нээлтийг цахимаар зохион байгууллаа.  Энэхүү арга хэмжээнд БМИҮЗ ийн Ажлын албаны ахлах мэргэжилтэн Э.Саруул илтгэл танилцууллаа. Онлайн хуралд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн удирдах зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал Доктор О. Янжмаа болон БМИҮЗ-ийн шинжээч, мэргэжилтнүүд оролцлоо.