APQN сүлжээнээс жил бүр зохион байгуулдаг Дээд Боловсролын Олон Улсын Эрдэм Шинжилгээний Хурлын зар


Ази-Номхон Далайн Чанарын Сүлжээ /APQN/ нь төрийн бус, ашгийн бус байгууллага бөгөөд “Ази- Номхон далайн бүсийн дээд боловсролын чанарыг сайжруулах” зорилгын төлөө ажилладаг.  Байгуулагдсанаас хойших 19 жилийн хугацаанд APQN нь 45 орны 253 гишүүн байгууллагыг эгнээндээ элсүүлж, Ази-Номхон далайн бүсийн хамгийн том, нэр нөлөө бүхий олон улсын дээд боловсролын байгууллага болсон юм. APQN нь тус бүс нутагт чанарын баталгаажуулалтын механизмыг сайжруулах, онол, практикийн туршлага солилцох, хамтын ажиллагааг дэмжих зэрэгт онцгой үүрэг гүйцэтгэн ажилладаг.

APQN сүлжээнээс жил бүр зохион байгуулдаг Дээд Боловсролын Олон Улсын Эрдэм Шинжилгээний Хурлыг "Covid-19 цар тахлын үеийн Ази-Номхон далайн бүсийн дээд боловсролын чанарын баталгаажуулалт" сэдвийн дор 2022 оны 11-р сарын 24-27-ны өдрүүдэд Сингапурт зохион байгуулах гэж байна.

Бүртгэлийн хугацаа:

2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр

Бүртгүүлэхийг хүсвэл тус өдрөөс өмнө цахим формыг  ЭНД дарж бөглөнө үү. 

Эрдэм шинжилгээний хурлын сэдвүүд:

1. Чанарын баталгаажуулалтын дижиталчлал

2. Дээд боловсролын чанарын баталгаажуулалт дахь мэдээлэл технологийн инноваци

3. Чанарын баталгаажуулалтын интернациональчлал

4. Үр дүнд суурилсан багшлахуйн, суралцахуйн чанарын баталгаажуулалт

5. Засгийн газар, хувийн секторын оролцоог дахин тодорхойлох нь

Дэлгэрэнгүй мэдээллийг www.eduvalueglobal.com/apqn цахим хуудсаас авна уу.