ХБНГУ-ын Инженерчлэл, мэдээлэл зүй, байгалийн ухаан, математикийн чиглэлийн сургалтын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлаг (ASIIN)-ийн 2022 оны хурал 10 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Мальта Улсын Мальтагийн Их Сургуулд зохион байгуулагдана. Энэ жилийн хурлын сэдэв нь “Reinventing Higher Education Quality Assurance for our time - no stone left unturned” юм. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.asiin.de/en/asiin-global-conference-2022.html цахим хуудаснаас авна уу.
