Австралийн их сургуулийн чанарын агентлаг/AUQA/

Австралийн их сургуулийн чанарын агентлаг (AUQA) AUQA нь ашгийн бус, бие даасан, үндэсний байгууллага ба Австралын дээд боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд аудит хийх үйл ажиллагааг хариуцдаг. AUQA нь Боловсрол, сургалтын болон Залуучуудын үйл ажиллагааны сайд нарын зөвлөлийн шийдвэрээр 2000 оны 3 дугаар сард байгуулагдсан. AUQA нь төр болон удирдах зөвлөлийн дарга нараар удирдуулан дээд боловсролын салбараас харъяат бус үйл ажиллагаагаа явуулдаг. AUQA нь үйл ажиллагааныхаа санхүүжилтыг Австралийн Засгийн газар болон мужуудын дээд боловсролын сайдуудаас авдаг. 

AUQA нь Австралийн их дээд сургуулиуд болон дээд боловсролын байгууллагуудад олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн чанарын шалгуур үзүүлэлтүүдийг баримтлан аудит, магадлан итгэмжлэл хийх, эдгээр байгууллагуудын боловсролын чанарыг дээшлүүлэх зорилго бүхий үндэсний хэмжээний чанарын баталгаажуулалтын агентлаг болно. AUQA нь оюутан хөрвөн суралцах боломжтой байх үүднээс үндэстэн дамнасан боловсролын нэгдсэн чанарын тогтолцоотой болох зорилготой бусад орны чанарын баталгааны агентлагуудтай чанарын баталгаа болон аудитын чиглэлээр хамтран ажиллахыг чухалчилж үйл ажиллагааныхаа нэгэн үндсэн үүрэг болгон авч үздэг. 

Энэхүү ажиллагааныхаа хүрээнд: • Чанарын болон аудитын үйл ажиллагаандаа гадаадын нөлөө бүхий боловсролын салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүдийг шинжээчээр оролцуулах, бусад орны чанарын баталгааны агентлагуудтай хамтарсан аудитыг тухайн орны их дээд сургуулиуд дээр хийх 

  • Ерөнхий чанарын тогтолцоог сайжруулах асуудлаар гадны болон дотоодын чанарын агентлагуудтай уулзалт, хурал зохион байгуулах  
  • Үндэстэн дамнасан болон олон улсын боловсролын байгууллагад чанарын аудит хийх  
  • Олон улсын INQAAHE, APQN зэрэг Чанарын баталгааны сүлжээнүүдийн идэвхитэй гишүүн нь байж илтгэл тавих, танилцуулга хийх зэргээр үйл ажиллагаанд нь хувь нэмрээ оруулах 
  • Төсөл дээр тулгуурласан үйл ажиллагаанд оролцохоос гадна шинжээчдийг бэлтгэх болон дээд боловсролын чанарын баталгааны системийн өөрчлөлт шинэчлэлтийн үйл ажиллагаанд олон улсын зөвлөхийн үүргийг гүйцэтгэн ажиллах 
  • Үндэстэн дамнасан дээд боловсролын чанарын баталгааны ном товхимол хэвлүүлэн гишүүн байгууллагуудад хүргүүлэх зэрэг єргєн хүрээтэй ажилладаг, дэлхийн олон улс оронд хүлээн зєвшєєрєгдсєн, єндєр нэр хүндтэй, тэргүүлэх зэргийн агентлаг юм. 

БМИҮЗ энэхүү агентлагтай олон жил идэвхитэй хамтран ажиллаж байгаа бєгєєд ажлын албаны мэргэжилтнүүд 2009 оны Х сард тус агентлагт зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж сургалтад оролцсон. Австралийн Засгийн газар боловсролын салбарын чанарын баталгаажуулалтыг улсын нэгдсэн тогтолцоонд оруулах зорилт тавин бэлтгэл ажлыг нь хангаж байна.