COVID-19 цар тахлын дээд боловсрол ба нийгэмд үзүүлэх нөлөө: бидний мэддэг зүйл болон цаашид юу тохиож болох вэ?

COVID-19 цар тахлын дээд боловсрол ба нийгэмд үзүүлэх нөлөө: бидний мэддэг зүйл болон цаашид юу тохиож болох талаар

  • COVID 19 цар тахал нь дээд боловсролын үнэ цэнтэй холбоотой хурцадмал байдлыг үүсгэж байна
  • COVID 19 цар тахлын нөлөөгөөр их сургуулиуд хумигдаж шахагдаж байна
  • Нийгмийн тулгуур болох Их дээд сургуулиуд тогтмол оршин байх ёстой

Судалгааны ажлын санхүүжилт, гадаад оюутны элсэлт буурсан нь дээд боловсролын салбарт ихээхэн хохирол учруулав. Их дээд сургуулиуд элсэлтээ таслахгүйг зорьж байна.

COVID-19 цар тахлаас шалтгаалан дээд боловсрол хэрэгтэй, үнэ цэнтэй эсэх эргэлзээ нь улам бүр нэмэгдэж байна. Оюутнууд их дээд сургуульд элсдэг гол шалтгааны  нэг бол их сургуулийн орчин, олон нийтийн уулзалт, клубт хамрагдах, бусадтай танилцан "коллежийн туршлага" хуримтлуулах зорилготой байдаг.

Боловсролын байгууллагууд эдийн засгийн уналтад орсноор дэлхийн хэмжээнд боловсролын түвшин буурч, боловсрол эзэмшиж байгаа болон эзэмшиж чадахгүй байгаа хүмүүсийн хоорондох ялгаа улам бүр нэмэгдсээр байна. Дээд түвшний их дээд сургуулиудын хувьд эдийн засгийн зах зээл байсаар байх бөгөөд  тэд нийгэм, соёлын бүрэн туршлага биш харин онлайн лекц, хязгаарлагдмал харилцан үйлчлэл бүхий явцуу, прагматик хандлагыг санал болгож байна.

Z үеийн оюутнууд цар тахлын өмнөх үеийн X үеийн эцэг эхчүүдээсээ бага орлого олох төлөвтэй байгаа нь ажлын байрны хомсдол их, их сургуульд зарцуулах хөрөнгө бага, тэр хөрөнгө оруулалтын өгөөж бага байхтай холбогдож байна.  Тэгвэл яагаад заавал их сургуульд сурах ёстой юм бэ? ЕБС-ийн дараа шууд бизнес эхлүүлэхийг зорьсон нь дээр биш үү?

1950-аад онд их дээд сургуулиудын үйл ажиллагаа дэлхий даяар өргөжиж эхлэхэд ажлын байрны гэрчилгээ олгоход чиглэсэн боловсролын хатуу чиг хандлага хүчтэй байсан нь дээд боловсролын салбарыг улам бүр өргөжүүлэхэд нөлөөлсөн байна.

Эдийн засгийн дараагийн өсөлтөөр 1950-2000 он хүртэл их дээд сургуулийн оюутнуудын тоо нэмэгдэж, дээд боловсролын дэд бүтэц илүү хөгжсөн. Өнөөдөр дэлхий дээр 26000 орчим их дээд сургууль, дээд боловсролтой холбогдсон олон дэд салбарууд байна. Үүнийг нөгөө талаас харвал их сургуулиуд нүсэр том бүтэцтэй, улмаар санхүүгийн хувьд эмзэг болжээ.

Дэлхийн 2-р дайны дараа цэргийн алба хаагчдад боловсролын туслалцаа үзүүлдэг GI хуулийн төслөөс хойш их дээд сургуулиудын дипломын үнэ цэнийн тухай асуудал  илүү их анхаарал татаж байна.

Сүүлийн хорин жилийн хугацаанд зөвхөн доктор, магистрын тоо огцом өсөөд зогсохгүй онц суралцагчдын тоо ч эрс нэмэгдсэн байна. Их сургуулийн зэрэг олгох "хомсдол" ийнхүү буурч байгаа нь (хомсдолын зарчим нь үнэ цэнийн хөтөч байх) их дээд сургууль төгссөн хүмүүс дэндүү олон байна гэсэн үг юм.

Их дээд сургуулийн төгсөлтийн үнэ цэнийн талаар болон төгсөгчдийг мэргэжлийн амьдралд хэр зэрэг бэлтгэж байгаа талаар эргэцүүлэн бодох хэрэгтэй.

Эрдэм шинжилгээний мэдлэгт нийцсэн ур чадвар, бизнес эрхлэх хандлага, өсөлтийн сэтгэлгээг эрэлхийлдэг тул олон  салбарт их дээд сургууль төгссөн ажил горилогч шаардахгүй гэж сурталчилж байна.

Их сургууль нь оюуны үйлдвэрлэл, оюуны эрх чөлөө, тэр байтугай дарангуйлагч сэтгэлгээний эсэргүүцлийг бий болгох үндсэн сууринд багтдаг тул дарангуйлагчид эдгээр хүчирхэг байгууллагуудыг хянах, дарах зорилготой байдаг аж.

Хэрэв бид ирээдүйн чөлөөт сэтгэлгээ, авторитар, ухаангүй засаглалаас урьдчилан сэргийлэх оюуны үйлдвэрлэлийн төрлийг анхаарч байвал их сургуулиудыг амьд байлгах ёстой.

 —Conrad Hughes

Орчин үеийн түүхэнд оюутнууд нийгмийн өөрчлөлтийн гол хөдөлгөгч хүч болж ирсэн бөгөөд Аргентинаас Чех хүртэлх хувьсгалыг оюутнууд удирдаж ирсэн.

Их дээд сургуулиуд эрч хүч, идеализм ба оюун санааны хөгжил дэвшлийн чухал уулзвар болох нийгмийн хөгжил дэвшлийн үндэс суурийг олж хардаг байна.

Судалгаанаас харахад их дээд сургуулийн оюутнууд иргэний нийгэм, нийгмийн байгууллагад элсэх нь илүү их байдаг тул дүүрэг, муж, үндэсний түвшинд олон нийтийн зөв сэтгэлгээг бий болгодог. Хамтын өвөрмөц шинж чанарыг зохион байгуулалттай, харилцан уялдаатай бүлэг, клубуудээс бүрддэг гэж тодорхойлж байна.

Яг одоо COVID-19 цар тахал  хүмүүсийн харилцаанд заналхийлж байна: хөл хорионд тусгаарлагдсан хүмүүсийн ганцаардсан ертөнцийг бий болгож, хүмүүс олноороо цугларч чадахгүй байна.

Хэрэв бид ирээдүйн чөлөөт сэтгэлгээ, авторитар, ухаангүй засаглалаас урьдчилан сэргийлэх оюуны үйлдвэрлэлийн төрлийг анхаарч байвал их сургуулиудыг амьд байлгах ёстой.

Үүний нэгэн адил, хэрэв бид иргэний нийгмийг нийтлэг үнэт зүйлс, харилцан туршлагаар нэгтгэсээр байхыг хүсэж байвал их сургуулийнхаа институтийг хамгаалах ёстой. Бид үүнийг хувийн хөрөнгө оруулалт, улсын татаас, хувийн ивээн тэтгэлгээс үл хамааран хийх ёстой.

Хэрэв COVID-19 их сургуулиудад халдаж эхэлбэл  бидний төсөөлж байгаагаас хамаагүй ихийг алдах болно.