"ERASMUS DAYS 2022" арга хэмжээнд оролцлоо

Отгонтэнгэр их сургууль нь Европын холбооны хөрөнгө оруулалттай төслүүдийг түгээн дэлгэрүүлэх олон улсын үйл ажиллагаа "ERASMUS DAYS 2022" арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж байна. Тус хэлэлцүүлэг уулзалтад их сургуулиудын төсөл хариуцсан багш, мэргэжилтнүүд оролцож, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэлээ. БМИҮЗ-ийн магадлан итгэмжлэл хариуцсан ахлах шинжээч Б.Мядагмаа, шинжээч Б.Оюунчимэг, ахлах мэргэжилтэн Н.Түмэнжаргал нар уулзалтад оролцож, БМИҮЗ-д хэрэгжсэн болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар сайн туршлагын талаар танилцуулж хойшид Дээд боловсролын салбарт хэрэгжиж буй төслүүдтэй хамтран ажиллах боломжийн талаар танилцууллаа. ИДС-тай хамтран хэрэгжүүлсэн ЭРАСМУС төслийн үр дүнд магадлан итгэмжлэх шалгуур шаардлагаа сайжруулах цаашилбал тухайн хөтөлбөрийн үр дүнг магадлан итгэмжлэх үр дүнгээр гаргах олон чухал ач холбогдолтой юм.