2016 ОНЫ ОЛОН УЛСЫН ХУРАЛ СЕМИНАРЫН МЭДЭЭЛЭЛ

  • АНУ –ын Дээд боловсролын магадлан итгэмжлийн зөвлөл, тус зөвлөлийн харъяа Олон улсын чанарын группын 2016 оны жилийн ээлжит хурал Вашингтон хотноо 2016 оны 1 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тус хуралд оролцох хүсэлтэй их дээд сургууль, шинжээч, судлаачдыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.chea.org, www.cheainternational.org холбоосоор авна уу.
  • Инженер, мэдээлэл зүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлаг /ASIIN е.V/ -ийн 2016 оны ээлжит хурал ХБНГУ-ын Берлин хотноо 2016 оны 5 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг www.Asiin.de сайтаас авна уу.
  • Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын агентлагуудын олон улсын сүлжээ /INQAAHE/-ний 2016 оны ээлжит хурал Фижи улсад 2016 оны 5 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг www.inqaahe.org сайтаас авна уу.
  • Ази –Номхон далайн орнуудын чанарын сүлжээ байгууллагын 2016 оны ээлжит хуралт Фижи улсад 2016 оны 5 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тус хуралд оролцох хүсэлтэй их дээд сургууль, шинжээч, судлаачдыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.apqgn.org сайтаас авна уу.
  • АНУ –ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжлэх зөвлөл /ACBSP/-ийн жилийн нэгдсэн хурал 2016 оны 6 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд АНУ-ын Жеоржиа мужийн Атланта хотноо зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг www.acbsp.org -оос авна уу.
  • АНУ –ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжлэх зөвлөл /ACBSP/-ийн 8 дугаар бүсийн хурал 2016 оны 11 дүгээр сард Арабын нэгдсэн Эмират улсан Дубай хотноо зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг www.acbsp.org -оос авна уу.